Wednesday, October 12, 2016

Зүрхний хоёрдогч дотоод шүүрлийн үүрэг

Зүрх нь хоёрдогч дотоод шүүрлийн булчирхай. Зүрхний баруун тосгуураас натриуретик пептид (NPs) ялгардаг бөгөөд энэ нь цусны даралт багассан үед ажилладаг. Зүрхнээс ялгарч буй  
натриуретик пептид нь А болон В  гэсэн хоёр төрөл байна. А нь ANP (atrial natriuretic peptide) буюу тосгуурын натриуретик пептид нь 28 амин хүчлээс тогтдог, зүрхний тосгуураас чөлөөлөгддөг. В төрөл нь BNP (brain natriuretic peptide) буюу тархины натриуретик пептид, энэ нь 32 амин хүчлээс тогтдог  ба ховдлуудаас ялгардаг.  ANP ба BNP нь артериолыг амраах, натри эргэн шимэгдэхээс урьдчилан сэргийлэх болон альдостерон, рениний шүүрлийг саатуулахаар  ажилладаг.  Үүнээс гадна эдгээр дааврууд нь өсөлт зохицуулгын үүрэгтэй ба зүрх судасны өсөлтөнд ашигтай нөлөө үзүүүлдэг нь тогтоогдсон байна.
 

Үйл ажиллагааны механизм

Зүрхний дотоод шүүрлийн үйл ажиллагааг ойлгохын тулд эдгээр натриуретик пептидийн физиологийн нөлөөг мэдэх шаардлагатай. ANP буюу тосгуурын натриуретик пептид нь цусны хэмжээ буурсны улмаас ANP-ны рецепторт холбогдоно. Цусны эзэлхүүн багасхад системийн цусны даралт мөн багасна.  Өөрөөр хэлбэл BNP нь ANP-ны рецептор, NPRA \Натриуретик пептидийн А рецептор\ болон NPRB \Натриуретик пептидийн В рецептор\-т системийн судасны эсэргүүцэл, цусны даралт буурсан шалтгаанаар холбогдоно. Эдгээр дааврууд нь аль аль нь хэвийн ажиллаж байх үед үзүүлэх ерөнхий нөлөө нь зүрхний гаралтын эзэлхүүн болон цусны даралт бага байна.

Зүрх судас ба бөөрний үйл ажиллагаа


Зүрхний дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь зүрх судас болон бөөрний үйл ажиллагаанд нь асар их хэмжээний чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл натриуретик пептид нь давс, цусны эзэлхүүн, усны тэнцвэрт байдал болон артерийн даралтыг зохицуулахад тусалдаг ба тэдгээр нь судас тэлэх болон бөөрөнд ихээхэн үүрэгтэй.  Зүрх судасны талаас эдгээр дааврууд болон пептид нь вен болон артерийг  тэлдэг. Бөөрний талаас натриурез (шээсээр натри ялгарах) болон диурезийг (шээс ялгаралт) дэмждэг. Давс (натри) ялгаралт нэмэгдсэнтэй холбоотой натриурезийн шалтгаан болон шингэн ялгаралт ихэссэнтэй холбоотой диурезийн шалтгаанаар түүдгэнцэрийн шүүлтийн хэмжээг нэмэгдүүлдүүлдэг.


No comments:

Post a Comment