Нитроглицерин (Глицерил тринитрат)
Нитратын бүлгийн гол төлөөлөгч. Азот хүчлийн эфир ба глицерин агуулсан бэлдмэл.Ишеми өвчний эсрэг үйлдлийн механизм бүрэн тайлбарлагдаагүй ч ихэнх эрдэмтэд дараах байдлаар тайлбарладаг.
1. Захын артерийн судсыг өргөсгөж артерийн даралт бууруулна. Ингэснээр зүрхний ачаалал багасч агшилт суларна.
2. Захын венийн судсыг өргөсгөнө. Тэгснээр зүрхэнд эргэж ирэх цус багасна. Мөн зүрхний ачаалал багасна. Эдгээр үйлийн үр дүнд зүрхний үйл ажиллагаа багасч хүчилтөрөгчийн хэрэгцээ нь буурна.
3. Ховдлын ханын диастолын хүчдэлийг багасгаж миокардын субэндокардын хэсгийн цусан хангамжийг сайжруулна.
4. Титэм судсанд төвөөс ирэх судас нарийсгах сэрлийг саатуулна. Ингэснээр судас өргөсч хүчилтөрөгч их ирдэг. Мөн титмийн томоохон судсуудыг өргөсгөдөг.
Нитроглицерины судасны гөлгөр булчинг сулруулдаг үйлдлийн механизмийг ингэж тайлбарладаг.
Нитроглицерин нь биед ороод азотын оксид үүсгэнэ. Үүнээс S-нитрозотиол үүсдэг бөгөөд энэ нь цитозолийн гуанилатциклазаг идэвхжүүлж цГМФ-ыг ихэсгэсэн улмаар цитозолийн чөлөөт кальцийн агууламжийг багасгадаг. Эдгээрийн үр дүнд судасны гөлгөр булчин суларна.
Хэрэглэх заалт: Зүрхний бахын хөдлөл, нүдний бүрхүүлийн төвийн артерийн эмбол, гуурсан хоолойн багтраа, тархины судасны агчил, хоол боловсруулах замын колик.
Нитратын бүлгийн эмийг үйлчлэх хугацаагаар нь 3 ангилна.
1. Богино хугацааны үйлдэлтэй нитроглицерин (1 цаг хүртэл): - Чээжний бахын өвдөлтийг намдаах зорилгоор хэлэн дор тавьж уусгах, цацах хэлбэрээр хэрэглэнэ.
2. Харьцангуй удаашруулсан үйлчилгээтэй нитроглицерин (1 -6 цаг): Нитросорбид, Нитролонг, Сустак форте - өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
3.Удаан хугацааны үйлдэлтэй нитроглицерин (6 - 24 цаг): Моночинкве.
No comments:
Post a Comment