Tuesday, July 26, 2016

Тархины судасны аневризм (цүлхэн) гэж юу вэ?

Тархины судасны аневризм (цүлхэн) гэж юу вэ?

[Хүн амын дунд элбэг тохиолддог ч, хүмүүс төдийлөн мэддэгүй өвчин болох тархины судасны аневризмын тухай мэдээлэл хүргэж байна.]
Аневризм гэдэг нь цусны судасны хана нимгэрэн, тэлэгдэхийг хэлнэ. Үүнийг заримдаа цусны судасны “бөмбөлөг” гэж нэрлэдэг.
Тархины болон гавлын доторх аневризм (цүлхэн) гэдэг нь тархин дахь цусны судасны ханын дотор булчинт давхарга (интима) –н нимгэрэлийн үр дүнд судас эмгэгээр тэлэгдэхийг хэлнэ. Энэ нь ямар нэг шинж тэмдэггүйгээр нимгэрэх болон ургадах хүртлээ “цэврүү” шиг өргөсч хөгждөг. Тархины орчмын зайд цус алдахыг субархиноид геморраги гэж нэрлэдэг. Геморраги нь цус харвалт, кома болон үхэлд хүргэнэ. Аневризм ихэнхдээ гавлын ясны суурийн зай буюу субархиноидод үүссэн байдаг. САК-н 90% нь тархины аневризмийн урагдалтай холбоотой байдаг ба энэ хоёр нэр томъёог заримдаа ижил утгаар хэрэглэдэг.
Аневризм хэр түгээмэл байдаг?
50 хүн тутмын 1 нь тархины судасны аневризмтэй байдаг ба АНУ-д 6 сая тархины судасны аневризмтэй хүмүүс байдаг. Нийт тархины судасны аневризмтэй хүмүүсийн 40% нь аневризмын урагдлын улмаас нас бардаг.
Дийлэнх нь ямар нэг шинж тэмдэг өгдөггүй. 0.5 – 3 хувь нь тархины аневризм хагарснаас өвдөлт өгдөг.
Аневризм хэрхэн үүсдэг вэ? Хүмүүс аневризмтэй төрдөг үү?
Аневризмийн тохиолдлын ихэнх нь олдмол байдаг. Ихэвчлэн 40 наснаас хойш үүсдэг. Аневризм нь ихэвчлэн судасны салаалж буй хэсэгт болон цусны урсгалын даралтаас болж үүсдэг. Заримдаа томрол удаан ба нимгэрэл нэмэгдэж, нимгэрсэн хэсэг нь бөмбөлөг мэт сунадаг. Аневризм нь судасны эмгэгүүд болох фибромускуляр дисплази, тархины артери хуулрах зэрэг эмгэгүүдтэй холбоотой. Энэ нь удамшлын гаралтай гэвч ихэнх нь маш эртнээс аневризмын урьдал нөхцөлтэй төрдөг. Аневризмд хүргэдэг зарим шалтгаануудад халдвар, амфетамин ба кокаины бүлгийн эмүүд ба эдгээр нь тархины судсыг гэмтээх эсвэл ослоос шалтгаалсан тархины шууд гэмтэл орно. 

Ангилал
Хэмжээгээр нь:
• Жижиг аневризм: 5 мм-с бага
• Дунд аневризм: 6 – 15 мм
• Том аневризм: 16 – 25 мм
• Аварга том аневризм: 25 мм-с том
Хэлбэрээр нь:
• Уутанцарт, хүзүү сайн тодорхойлогдоно
• Уутанцарт, өргөн хүзүүтэй
• Буланцар хэлбэрийн, хүзүү ялгарахгүй
Байрлал
Аневризм нь тархины гүний том артерийн дагуу байрладаг. Аневризм нь тархины өмнөд хэсэгт (урд эргэлт) эсвэл тархины хойт хэсэгт (арын эргэлт) тохиолдоно.
Тархины аневризм урагдах
Аневризм урагдаж, тархинд цус гоожихыг геморраги гэж нэрлэдэг. Энэ нь харвалтын нэг төрөл юм. Харвалт гэдэг ойлголтонд мэдрэлийн зовиурууд гэнэт эхэлснээр тархины цусны эргэлтэнд асуудал үүсгэхийг хэлнэ. Харвалт нь 2 янзаар явагдах бөгөөд ишемийн эсвэл цусархагшлын буюу геморрагийн байна.
Аневризмийн урагдлаас үүссэн геморрагийн харвалт нь цусны судас хагарах эсвэл артериас цус алдахыг хэлнэ. Шахалтаас болж цус алддаг ба энэ нь тархины эдэд аюул учруулдаг. Аневризм урагдаснаас ихэвчлэн субархиноид зайд, тархи болон араг ясны хооронд цус алддаг байна. Иймээс аневризмийн урагдал гэсэн ойлголтод САК (SAH)-г хамааруулна. Гэхдээ аневризмийн урагдал нь САК-н цор ганц шалтгаан биш, артер венийн гаж бүтэц, гэмтэл зэрэг шалтгаанууд орно.
САК нь дараах шинж тэмгүүдийг өгнө, цусны хэмжээнээс хамаарч:
• Гэнэт маш хүчтэй толгой өвдөлт сүүлийн хэдэн өдөр үргэлжилэх
• Бөөлжис цутгах, бөөлжих
• Унтаарах эсвэл комад орох
Тархины эдэд цус гоожихыг тархин доторх цус харвалт гэнэ. Энэ нь ихэвчлэн артерийн гипертензийн шалтгаанаар аневризм урагддаг. Илрэх шинж тэмдэг:
• Гар эсвэл хөл саажих
• Ярьхад бэрхшээлтэй болох
• Хараа муудах
• Саа, саажилт үүсэх

No comments:

Post a Comment