Tuesday, July 26, 2016

Аневризм‬

‪‎Аневризм‬

Аорт гэдэг нь хүний биеийн хамгийн том артери бөгөөд зүрхнээс гарсан хүчилтөрөгчөөр баялаг цусыг биеийн бүх хэсгээр тараадаг цусны судас юм.
Аневризм гэж юу вэ?
Аневризм гэдэг нь аортын судасны хана түнтийх эсвэл эмгэгээр томрохыг хэлнэ. Аневризм нь судасны салааны хаана ч тааралдаж болно. Түнтийх эсвэл тэлэгдсэн байдлаар нь тодорхойлбол: 
Fusiform: жигд хэлбэртэй, аортын ирмэг дагуу гарч нэгэн жигд сунасан байна.
Уутанцар хэлбэрийн аневризм: жижиг, аортын нимгэрсэн хананы талбайн нэг талд нь тэнцүү бус цэврүүнүүд үүссэн байна.
Аневризм нь аортын дагуу хаана ч үүсэж болно:
• Хэвлийн хэсэгт байрладаг аортын судсанд аневризм үүсвэл abdominal aortic aneurysms..
• Цээжний хэсэгт байрласан бол called thoracic aortic aneurysms гэх бөгөөд судасны аль хэсгийг хамарсан байдлаар нь өгсөх аортын, аортын нумны, уруудах аортын гэж ангилна.
Аневризм нь цээж болон хэвлийн аортыг аль алиныг нь хамарсан тохиолдолд thoracoabdominal aortic aneurysms гэнэ.
Аневризм нь зөвхөн хэвлийн аорт болон цээжний аортад байдаггүй. Аневризм нь бусад цусны судсанд үүсж болно.
• Өвдөгний доогуур: өвдөгний хооронд байх артерт
• Бөөрний: бөөрний артерт аневризм үүснэ, маш ховор тохиолдоно.
• Висцерал: дотор эрхтэн болон гэдсэнд аневризм үүснэ.
Аневримзын шалтгаан
Аортын хана нь хэвийн үедаа маш уян хатан байдаг. Энэ нь цусны урсгалд дасан зохицож сунаж, буцаж агших чадвартай. Гэвч артерийн даралт өндөр байх, атеросклероз, артерийн хана нимгэн байх зэрэг асуудлуудаас болоод элэгдэхийн хамт аяндаа хөгширч цаашлаад аортын хана сунаж тэлэгддэг.
Аортын аневризм ямар шинж тэмдгээр илрэх вэ?
Цээжний аортын аневризмын шинж тэмдгүүд:
• Эрүү, хүзүү, нурууны дээд хэсэг эсвэл цээжээр өвдөнө.
• Ханиалгана, хоолой сөөх эсвэл амьсгалахад бэрх болно.
Хэвлийн аортын аневризмын шинж тэмдгүүд:
• Томролын пульсаци мэдрэгдэх эсвэл бодит үзлэгийн үеэр илрэх
• Нуруу, хэвлий эсвэл цавь орчмоор өвдөж, өвдөлт намдаах эмэнд дарагдахгүй
Хэрхэн оношилдог вэ?
Ихэвчлэн санаандгүй буюу бусад эрхтэн тогтолцооны үзлэгийн үеэр оношлогддог. Зарим тохиолдолд аневризмийг илрүүлэх скрининг шинжилгээний үеэр илэрдэг.
Аневризмыг эрт оношлож, урагдаж эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах нь чухал.

No comments:

Post a Comment